Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 168 дугаар зарлигаар Завхан аймгийн Онцгой байдлын газрыг төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны одон”-оор шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.
Завхан аймгийн Онцгой байдлын газар нь Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлэг, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Сонгино, Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Улсын нөөцийн салбар гэсэн бүтэцтэйгээр аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.
Тухайлбал, он гарсаар өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 72 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 18 иргэний амь нас, 2.3 тэрбум төгрөгийг авран хамгаалсан.
Мөн энэ үеэр аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны ланд крузер лонг-78 автомашин болон бусад тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм.
| Завхан аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа | ||
| Үзсэн: 161 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.