Улсын Төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгад 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр барилга байгууламжийг хүлээн авах комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа.

Барилгын зураг төслийг "ЦЭСДА" ХХК боловсруулж, Барилга угсралтын ажлыг "Хөх бүрдний эх" ХХК гүйцэтгэв. Тус сургуулийн барилга нь анх 320 хүүхдийн хүчин чадалтайгаар, Япон улсын Ойта мужийн найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд НАЙРАМДАЛ нэртэйгээр баригдаж байсан юм.
Өнөөдрийн байдлаар 1100 хүүхэд, 3 ээлжээр хичээллэж байна. Тухайн хичээлийн шинэ барилга ашиглалтад орсноор 2 ээлжээр хичээллэж хүүхдэд ээлтэй сурч боловсрох таатай орчин бүрдүүлэх сургуулийн барилгатай боллоо.
| Баянхонгор суманд 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 170 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.