Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш ой хээрийн гал түймэр таван удаа, объектын гал түймэр 2293 удаа бүртгэгджээ. Энэхүү гал түймрийн үед онцгой байдлын алба хаагч нар үүрэг гүйцэтгэж иргэн, аж ахуй нэгж, байгууллагын 280 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Мөн утаажилтын бүсээс 3280 иргэнийг аюулгүйн бүсэд шилжүүлжээ.
Он гарснаас хойш 22 иргэн гал түймэрт түлэгдэж, гэмтсэнээс том хүн 21, хүүхэд нэг байна. Харин гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 21 байгаагаас том хүн 13, хүүхэд найм гэсэн мэдээлэл бий. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймэр 36 хувиар өссөн. Гэхдээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулсны үр дүнд нас барсан иргэдийн тоо 36 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа.
Ер нь гал түймрийн нийт дуудлагын 60 орчим хувийг гэр хорооллын өвлийн орон сууц, байшин, монгол гэр, амбаар шатсан гэх дуудлага эзэлж байна.
| Гал түймрийн нийт дуудлагын 60 орчим гэр хороололд гарч байна | ||
| Үзсэн: 171 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.