Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн багийнхан, инженер техникийн ажилчдын хамт “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих төслийн барилгын ажлыг гүйцэтгэж буй ААН, компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
”Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур, мөн ”Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлын урдуур чиглэн Хөшигийн хөндийд төлөвлөгдөж буй ачаа тээврийн гол зангилаа болох “Тээвэр логистикийн бүс” хүрэх төмөр замын салаа зам юм.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц одоогоор 96 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд төмөр замын барилгын ажлыг дотоодын 70 орчим ААН, компаниуд хийж гүйцэтгэж байна.
Тиймээс уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцож, хичээл зүтгэлтэй ажиллаж буй ААН, компаниудын төлөөлөл, инженер техникийн ажилчдад баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Мөн төслийн санхүүжилтийг хэсэг хугацаанд гацааж, хүндрэл учруулсандаа албан ёсоор хүлцэл өчиж, төслийн санхүүжилтийг энэ удаа хүндрэл чирэгдэлгүй олгох болсныг дуулгалаа.
Уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөтөлбөр, судалгааны газрын дарга Б.Тамир, тус компанийн Санхүү хөрөнгө оруулалтын хэлстийн дарга Даваажаргал нар товч мэдээлэл хийж, дотоодын ААН, компаниудын санхүүжилтын тооцооллыг танилцууллаа гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
| ”Багахангай-Хөшигийн хөндий" төмөр замын төслийн дараагийн шатны санхүүжилтийг олгохоор боллоо | ||
| Үзсэн: 190 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.