Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг судлан тогтоох, түүнчлэн зөрчигдөх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мэдүүлэг авах өрөөнүүдийн нөхцөл байдал, алба хаагчдын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийлээ.
Мэдүүлэг авах өрөөнүүдийг шинэчлэн тохижуулсан, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаарх мэдээллийг байршуулсан, мэдүүлэг авах өрөөний ашиглалт, бүртгэл тэмдэглэл бүрэн дүүрэн байгаа нь сайшаалтай.
Тус өрөөнүүдийн хяналтын камеруудыг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий Прокурорын баталсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага” журамд нийцүүлэх шаардлагатайг тус хэлтсийн удирдлагад зөвлөж, биелэлтийг танилцуулахыг даалгав.
| Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ | ||
| Үзсэн: 164 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.