"Дэлхийн ур чадвар Тайвань 2025” Азийн ур чадварын уралдаан нээлтээ хийлээ. Уралдаанд Ази тивийн 28 улсын 321 залуус ур чадвараа сорин өрсөлдөх бол 1000 гаруй төлөөлөгч тус уралдааныг зорин очиж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр, багшийн арга зүй, үнэлгээнийхээ тогтолцоог сайжруулах арга замыг хамтдаа эрэлхийлэх юм.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй эл уралдаанд Монгол Улс график дизайн, механик инженер CAD гэсэн ур чадварын 2 төрөлд оролцохоор багаа илгээгээд байна. Энэхүү 2 төрлөөр тус бүр 11 улс оролцохоор ур чадвартай залуусаа илгээжээ.
| Азийн ур чадварын уралдаан нээлтээ хийлээ | ||
| Үзсэн: 108 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.