Шууд Chart

Улсын хэмжээнд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан 833 нийгмийн ажилтан ажиллаж байна

2025-11-27 15:20:22

 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд улсын хэмжээнд сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан 833 нийгмийн ажилтан 2025 оны хоёрдугаар сараас ажиллаж эхэлсэн. Тэднийг нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх арга зүйгээр хангах сургалт зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл 150 нийгмийн ажилтныг хамруулж байна.

Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд бол хүний эрхийг хамгаалагч, манлайлагчид юм. Мөн хүн бүрийн язгуур эрх, нэр төрийг хамгаалах, нийгмийн шударга ёсыг дэмжихэд чиглэсэн бодит ажлын эхний шугамд зогсдог мэргэжлийн төлөөлөл.

Аймаг, дүүргийн Засаг дарга, орон нутгийн удирдлагууд хуулиараа Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн байдаг. Хүүхдийн язгуур эрх ашгийн төлөө нийгмийн ажилтнууд удирдлагуудаа хүүхдэд ээлтэй шийдвэр гаргаж, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхийг шахах, шаардах эрхтэй.

Одоо боловсруулагдаж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл батлагдсанаар эдгээр албан хаагчдын ажиллах эрх зүйн орчин илүү баталгаатай болж, салбар хоорондын уялдаатай нийгмийн ажлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шуурхай, тасралтгүй хүргэх тогтолцоо бүрдэнэ.  Тус хуулийн төслийг боловсруулахад албан хаагчдынхаа санал, дуу хоолойг хүргэж ажиллана. 

 


Улсын хэмжээнд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан 833 нийгмийн ажилтан ажиллаж байна   
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй