Шууд Chart

Мөсөн дээгүүр явж авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

2025-11-27 17:11:44

Гол, нуурын мөсөн бүрхүүл нийт уртын дагуу харилцан адилгүй зузаантай, хүн, мал амьтан, машин техник зорчих хүртэл бэхжээгүй байгаа. Иймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид ард иргэд, малчид, тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах, мөс цөмрөх ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан-Уул сумын төвөөс зүүн урд зүгт "Дөрөлжийн нуур" орчимд түр хориглох тэмдэг 2 анхааруулах тэмдэг 5, урд зүгт "Баяннуур" орчимд түр хориглох 1, анхааруулах тэмдэг 4 тус тус байршуулжээ.


Мөсөн дээгүүр явж авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй