Шууд Chart

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Москва хотын даргатай уулзлаа

2014-10-02 15:43:02

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Москва хотын дарга Сергей Собянинтай уулзлаа. Хотуудын дарга нар  хагас зуун жилийн түүхтэй найрамдалт хотуудын харилцааг цаашид бататгаж,  2015-2017 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Москва хотын захиргаатай хамтран ажиллах  гэрээ байгуулахаар тохиролцов.

Дарга нар хот төлөвлөлт, орон сууц, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж, туршлага солилцох талаар хамтран ажиллах гол чиглэлүүдийг тодорхойллоо.

Энэ үеэр Москва хотын дарга ноён Собянин Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг Москва хотын зах зээлд идэвхтэй оролцохыг санал болгосны дагуу тус хотын сүлжээ компаниуд Монголын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулахаар болжээ.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Москва хотын дарга Сергей Собянинд халуун дотноор хүлээн авч уулзсанд нь талархаад 2015 онд Улаанбаатар хотод айлчлахыг урилаа.


Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Москва хотын даргатай уулзлаа  
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй