
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа үргэлжилж байна. Иргэд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын баруун хэсэгт байрлах санал асуулгын баннерт нэвтэрч нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан, саналаа өгөх боломжтой. Санал асуулгыг шударга байлгах зорилгоор нэр дэвшигчдийн нэрийг нууцалж А, Б гэсэн тэмдэгтээр тэмдэглэсэн байна. Санал авах ажиллагаа 10 дугаар сарын 8-ныг дуустал үргэлжлэх бөгөөд иргэн таны санал сонгон шалгаруулалтад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Харин нэр дэвшигчдийн нэг үнэлгээ болох халз ярилцлага, мэтгэлцээн 10 дугаар сарын 5-ны ням гарагт UBS телевизээр 21:00 цагт шууд үзэгчдэд хүрнэ. Энэ үеэр нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, шүүгчдийн асуултад хариулах юм.
Улаанбаатар хот анх удаа Цагдаагийн газрын даргын албан тушаалд иргэдийн оролцоо, дэмжлэг, хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад иргэдээс сонгож, байгуулагдсан Нийслэлийн Иргэний зөвлөл голлох үүрэгтэй оролцож байгаа бөгөөд хөндлөнгийн хяналт тавьж, шууд ярилцлагын шүүгчээр ажиллана.
Эрүүл Аюулгүй нийслэлийг бүрдүүлэхэд иргэн таны оролцоо чухал. Тиймээс заасан хугацаанаас өмнө сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй.
Нэр дэвшигчдийн халз ярилцлага ням гарагт 21 цагаас UBS телевизээр шууд гарна | ||
Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.