АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан “өргөн хэмжээний цэргийн ажиллагаа”‑ны талаар өнөөдөр албан ёсны хэвлэлийн хурал хийхээр зарлажээ. Хэвлэлийн хурлыг орон нутгийн цагаар 11:00 цагт Флорида дахь Мара‑а‑Лаго-д товлогдсон бөгөөд үүнд Венесуэлийн эсрэг гаргасан цэргийн үйл ажиллагааны үр дүн, цаашдын алхмуудын талаар мэдээлэх төлөвтэй байна.
Тодруулбал, АНУ‑ын цэргийн ажиллагааны нарийн үр дүн, Мадуро болон түүний эхнэрийн байршил, тэд одоо хаана байгаа, АНУ‑ын цэргийн цаашдын төлөвлөгөө зэрэг мэдээлэл өгч магадгүй байгаа юм.
Өмнөх мэдэгдлээр Трамп Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Цилиа Флоресыг байлдааны ажиллагаагаар баривчилсан, тэднийг Венесуэлээс гаргасан гэж мэдэгдсэн ч энэ нь хараахан бие даасан эх сурвалжаар бүрэн баталгаажаагүй байна.
Түүнчлэн Венесуэлийн Засгийн газар АНУ‑ын үйлдлийг “цэргийн түрэмгийлэл” гэж тодорхойлж, онц байдал зарлаад байгаа бол бол Куба, ОХУ, Иран зэрэг улсууд АНУ‑ыг буруутган, олон улсын хууль зөрчсөн гэж шүүмжилж, НҮБ‑ын Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулахыг шаарджээ.
| АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн хурал хийхээр товлолоо | ||
| Үзсэн: 727 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.