МҮОНРТ-ийн Архивыг шинэчлэхэд БНТУ-тай хамтарч ажилласан. Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг ТИКА-гийн зүгээс МҮОНРТ-ийн Архивын хальсыг дижитал хэлбэрт шилжүүлэх төсөл хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлж, шаардалгатай тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгч, гарын үсэг зурлаа.

ТИКА-гийн Улаанбаатарт дахь хөтөлбөр зохицуулагч Мустафа Бүтүн “Туркийн хамтын ажиллагаа зохицуулах ТИКА-гийн зүгээс шинэ төсөл хэрэгжиж дууслаа. Архивын төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ билигт сайн өдөр төхөөрөмж хүлээлгэж өгөх гарын үсэг зурж байгаадаа баяртай байна.
МҮОНРТ-д шаардлагатай тоног төхөөрөмж дижитал архивыг үүсгэх, тоног төхөөрөмжийг өгснөөр Монголын ард түмэн өнгөрсөн болон эртний түүхийнхээ бүх видео бичлэгүүдийг шинэ дижитал орчин бүрдэж байна. Маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл маань 900 дахь төсөл.

Ахиад цаашид олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монгол Улс болон Турк улс эртний түүхийн улбаатай хоёр улс. Эртний түүх болон Монгол Улсын түүхийн өв соёлыг хадгалж авч үлдэхэд хэрэгтэй тоног төхөөрөмжөө хангаж байгаадаа баяртай. Энэ харилцаа улам өргөн хэрэгжих болно” гэдгийг онцолсон юм.




| МҮОНРТ-ийн Архивын хальсыг дижитал хэлбэрт шилжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгч, гарын үсэг зурлаа | ||
| Үзсэн: 169 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.