Шууд Chart

“Хатант Интернэшнл” "М-Си-Эс Энержи" багууд ээлжит ялалтаа авлаа

2026-01-18 10:07:08

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын тавдугаар тойргийн эхний өдрийн барилдаанд “Хатант интернэшнл” ХХК-ийн Хатант интернэшнл баг АПУ ХК, СКАЙТЕЛ ХХК-ийн АПУ, СКАЙТЕЛ багтай учраа тааран барилдаж, Хатант интернэшнл баг 13:12-оор ээлжит ялалтаа авлаа.

Хатант интернэшнл багт улсын заан С.Сүхбат /1/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Шаравдорж /0/, улсын харцага Б.Зоригтбаатар /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /3/, улсын начин Т.Дүгэрдорж /3/, улсын начин Э.Мөнхжаргал /4/, нийт 13 даваагээр ээлжит ялалтаа авсан бол АПУ, СКАЙТЕЛ багт улсын арслан Б.Орхонбаяр /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /2/, аймгийн хурц арслан Б.Очирхүү /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /2/ нийт 12 даваа авч хоёр дахь ялагдлаа хүлээлээ.

Хатант интернэшнл багийн дасгалжуулагчаар улсын арслан Р.Пүрэвдагва, АПУ, СКАЙТЕЛ багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар ажилласан юм.

Миг Даатгал ХХК, Хушхан ХХК-ийн "Эв Монгол" баг М Си Эс Группийн "М-Си-Эс Энержи" багтай учраа тааран барилдаж, "М-Си-Эс Энержи" баг 14:11-ээр ээлжит ялалтаа авлаа.

М, Си, ЭС-Энержи багт улсын арслан Э.Батмагнай /5/, улсын харцага Ц.Мөнхбаяр /1/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Н.Золбоо /0/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /3/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /2/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Аззаяа /1/ нийт 14 даваагаар ээлжит ялалтаа авсан бол ЭВ МОНГОЛ багт улсын арслан Э.Оюунболд /2/, улсын заан Б.Пүрэвсайхан /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /0/, улсын заан М.Лхагвагэрэл /4/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /3/, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Я.Бумбаяр /2/ нийт 11 даваа авсан юм.

"М-Си-Эс Энержи" багийн дасгалжуулагчаар улсын харцага Н.Золбоо, Эв Монгол багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Адъяахүү нар ажиллав.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо


“Хатант Интернэшнл” "М-Си-Эс Энержи" багууд ээлжит ялалтаа авлаа  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй