Шууд Chart

Нарангийн энгэрт барилгын хог боловсруулах үйлдвэр барина

2014-10-06 11:47:28

Улаанбаатар хотод барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын ажиллагаа Нарангийн энгэрийн хогийн цэгт боллоо. Koicaгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийн ёслолын ажиллагаанд хотын Ерөнхий менежер Б.Бадрал, байгаль орчны чиглэлээр ажилладаг холбогдох байгууллагууд Koicaгийн төлөөлөгчид оролцсон. Энэхүү үйлдвэр нь 1500-2000 тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд барилгын хогийг таван мм хүртэл бутлаж, шигшин угааж, хатаан 0.7 мм хүртэл тээрэмдэж үндсэн түүхий эдээ гарган авах юм.

Бэлэн болсон түүхий эдийг цэвэрлэсэн үнс болон бусад зүйлүүдтэй хольж өндөр даралтаар эцсийн бүтээгдэхүүнээ гаргана. Ингэхдээ шатаах зуух ашиглахгүй бөгөөд тохижилтод ашиглах боржуур, замын хавтан, блок болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Үйлдвэр нь жин хэмжих өрөө, ажилчдын оффис, дахин боловсруулах хайрга чулуу бэлдэх үйлдвэр, дахин боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэр, дахин боловсруулах боломжтой хайрга чулууны газар, дахин боловсруулах боломжгүй хайрга чулууг тавих газар, дахин боловсруулах боломжгүй хайрга чулууг булах газар, тоног төхөөрөмжийн хяналтын өрөө, агуулах, машины зогсоол, буудал, цайны газар амралтын өрөөтэй байх юм. Ирэх жилийн тавдугаар сард ашиглалтад орж, нийслэлийн хэмжээнд өвлийн улиралд 61084 тонн, зун 127428 тонн барилгын хог хаягдлыг боловсруулах юм. Энэхүү барилгын хог хаягдлыг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргаснаар нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.


Нарангийн энгэрт барилгын хог боловсруулах үйлдвэр барина   
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй