Шууд Chart

Шведийн баруун эрэгт амьдарч буй Монголчуудын сар шинийн нэгдсэн золголт боллоо

2026-02-25 16:07:30

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал улаан морь жилийн Сар шинийн золголт Шведийн Гётебург хотноо хоёр дахь жилдээ өргөн дэлгэр, онцлог содон үйл явдлаар дүүрэн зохион байгуулагдлаа.

Энэ жилийн Нэгдсэн золголтод зориулж Швед Улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэндчилгээ ирүүлсэн бол Дэлхийн эх хэлний өдөр тохиосон онцлогтой байлаа.

Ийнхүү ахмадаа хүндэтгэж балчир наснаас эхлэн азай буурлуудтайгаа нэгдсэн золголт хийхийн гол агуулга нь өнө эртний уламжлалт өв соёл, дэг жаягийг гадаад оронд төрж өсөн, амьдарч байгаа Монгол багачууд, өсвөр насны залуусдаа өвлүүлэн уламжлуулах эрхэм зорилготой билээ.

Золголтын хүрээнд дурсгалын гэрэл зураг авах, сурвалжлага бэлдэхээс гадна хүрэлцэн ирсэн 150 гаруй зочид, гэр бүл, хүүхдүүдийн дунд уламжлалт тоглоом наадгай болох алаг мэлхий өрөх, морь уралдуулах, шагайн харваа, шагай шүүрэх болон аавуудын дунд сээр цохих тэмцээн зохион байгууллаа.

Түүнчлэн насанд хүрэгчдийн дунд ёс заншил, монгол уламжлалын талаархи “АХА” тэмцээн явагдаж үзэгч зочиддоо зориулсан гэр бүлүүдийн мэндчилгээ, урлагийн тоглолт, хүүхдийн асуулт хариултын “Kahoot” тэмцээн зохиолоо.

Ийнхүү идээ шүүс элбэг дэлбэг, ерөөл бэлгэдэл арвин, дуу хуур бүжиг наадгай өрнөж Гал морь жилийн хийморь лундааг ерөөсөн Сар шинийн нэгдсэн золголтондоо Шведийн баруун эргийн монголчууд өргөн дэлгэр оролцож эв эеийг эрхэмлэн дээдэлж, сайн сайхныг хүсэн, эрүүл энхийн түмэн жаргалыг ерөөснийг та бүхэндээ уламжилж байна. 

Нийтэлсэн: Р.Слава

Шведийн баруун эрэгт амьдарч буй Монголчуудын сар шинийн нэгдсэн золголт боллоо  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй