Шууд Chart

Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны төлөв байдлын илтгэлээ танилцууллаа

2026-02-27 11:57:26

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 24-ний өдөр АНУ-ын Конгрессын хамтарсан чуулганд оролцож, 2026 оны Холбооны төлөв байдлын тухай “State of the Union” илтгэлийг танилцууллаа.

Энэ арга хэмжээ нь АНУ-ын Үндсэн хуульд заасны дагуу жил бүрийн эхэнд, Төлөөлөгчдийн танхимын даргын урилгаар Конгрессын хамтарсан чуулганд Ерөнхийлөгч оролцож, бодлого, төсөв, хууль тогтоомжийн санал санаачилгыг танилцуулах уламжлалт арга хэмжээ юм.

Илтгэлдээ Ерөнхийлөгч Д. Трамп улсын төсөв, эдийн засаг, хөгжлийн бодлого, цаашдын тэргүүлэх зорилтуудыг тодорхойлон танилцуулжээ. Мөн өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн бодлого, ололт амжилт, тухайлбал эдийн засгийн өсөлт, ажлын байрны нэмэгдэл, татварын шинэчлэл зэрэг амжилтуудыг онцолжээ.

Түүнчлэн улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээний төлөвлөгөө-г танилцуулж, эдгээрийг хэрэгжүүлэхэд Конгрессын зүгээс авч хэлэлцэх шаардлагатай хууль тогтоомжийн санаачилга, саналуудыг дэвшүүлсэн байна.

Энэхүү илтгэл нь зөвхөн Засгийн газрын бодлогын чиглэлийг танилцуулсан төдийгүй, АНУ-ын Ерөнхийлөгч болон Конгрессын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол хүчин зүйл болж байна.


Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны төлөв байдлын илтгэлээ танилцууллаа  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй