Шууд Chart

Нийтийн тээврийн чиглэлийн маршрутын самбарын автоматжуулалтын системийг шинэчилж байна

2026-03-09 11:44:53

 

Нийтийн тээврийн бодлогын газар “Дата дэүс” ХХК-тай хамтран нийтийн тээврийн чиглэлийн маршрутын самбарын автоматжуулалтын системийг шинэчилж дуусах шатандаа орж байна. Энэхүү төсөл нь нийтийн тээврийн зогсоолуудад байрлах чиглэл, маршрутын мэдээллийг нэгдсэн стандарт, технологид суурилсан автоматжуулсан зураглалын систем боловсруулж автобусны зогсоолын самбарыг олон улсын стандартад нийцүүлэн хэрэглэгчдэд хүртээмжтэй болгох зорилготой юм.

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн болон Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ажилтнууд “Дата дэүс” ХХК-ийн захирал Ж.Болор, төслийн менежертэй уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төслийн ажлын явц, сайжруулах зүйлсийн талаар санал солилцлоо.

Нийтийн тээврийн чиглэлийн маршрутын самбарын зураглалыг автоматаар гаргадаг болсноор чиглэл болон зогсоолд гарч буй өөрчлөлтүүдийг автоматаар хурдан тусгах, бүх зогсоол дээрх мэдээллийг нэгэн жигд стандартын дагуу боловсруулах гэх мэт олон давуу тал бий болно.


Нийтийн тээврийн чиглэлийн маршрутын самбарын автоматжуулалтын системийг шинэчилж байна  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй