Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105, "Монгол Цэргийн өдөр", нийслэлийн Онцгой байдлын газрын 35 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Марш, тусгай бэлтгэл-2026” эхэллээ.

Энэ жил 16 багийн 160 гаруй тамирчин жагсаалын ажиллагаа, гранат шидэлт, АКМ бууны задаргаа угсаргаа, гал унтраах тархалт, аврах ажиллагаа, химийн хорт бодисоос хамгаалах ажиллагааны нормативуудыг гүйцэтгэн 10 км үйлдэж, оюун ухаан, эр зориг, хурд хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн нь 2004 оноос эхлэн 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
| “Марш тусгай бэлтгэл-2026” эхэллээ | ||
| Үзсэн: 126 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.