ЦУОШГ-аас 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд гаргасан мэдээллээр нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна.
Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нийт нутаг, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн ихэнх нутаг, Баян-Өлгийн хойд, Булганы баруун, Төв аймгийн баруун өмнөд, Дорноговь, Дорнодын өмнөд хэсгээн хуурайшилт нэн их байна.
Их хуурайшилттай: Баян-Өлгийн өмнөд, Увс, Булганы зүүн, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Хэнтийн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсэг, Дорнодын зарим газраар хуурайшилт их байна.
Дунд зэргийн хуурайшилттай: Эрдэнэт, Дарханы нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд хэсэг, Хэнтий, Дорноговийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иргэн та ой, хээрийн гал түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй.
- Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах
- Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
- Машин техникийн утааны яндан, оч баригчтай болгох
- Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худагны эргэн тойронд цурав татах, шороон зурвас гаргах
- Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
- Түймрийн аюултай үед хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
| Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.