Монголын циркийн урлагийн онцлох төрөл болох уран нугаралт нь биеийн уян хатан байдал, уран сайхны илэрхийлэл, өндөр түвшний техник ур чадварыг хослуулсан өвөрмөц урлаг юм.
Энэ нь “Монголын уран нугаралт” хэмээх нэр хүндийг дэлхийн циркийн тавцанд баттай тогтоож чадсан.
Монголын уран нугаралтын өв соёлыг дэлхийн тавцанд таниулан сурталчлах зорилгоор “Монголын Уран Нугаралтын Чуулган-2026” арга хэмжээг зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Тус чуулга уулзалт нь 2023 онд Лас Вегас, 2024 онд Улаанбаатар хот, 2025 онд Миннесота мужид амжилттай болж, 1000 гаруй оролцогчдыг нэгтгэсэн байдаг.
| Монголын уран нугараачид чуулна | ||
| Үзсэн: 94 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.