
Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар, Дэлхийн Банк, ШУТИС-КТМС сургууль, хүмүүнлэгийн "OSM-Humanitarian" багтай хамтран 2013 оны аравдугаар сард Улаанбаатар хотод "OpenStreetMap" төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Төслийн хоёр дахь шат 2014 оны 10 дугаар сараас эхлэх гэж байна. Бид энэ удаад Дэлхийн Банк, Азийн сантай хамтран ажиллана. Харин МУИС, МУБИС, ШУТИС, Улаанбаатар, Их Засаг зэрэг дотоодын их, дээд сургуулиуд төслийг дэмжин ажиллахаар нэгдлээ. "OpenStreetMap" (OSM) гэдэг нь Дэлхийн газрын зураг зурах онлайн төсөл юм. Энэ төсөл Улаанбаатар хотод хэрэгжсэнээр газрын зураг дээрээс нийслэлийн барилга байгууламж, гудамж, зам, талбай, ногоон байгууламж, үзвэр үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэг гээд бүхий л байршлын мэдээллийг цахимаар харах боломжтой болох юм. /ЭНД дарж үзнэ үү./ "OpenStreetMap" нь нээлттэй газрын зураг бөгөөд иргэн та ч хөгжүүлж хувь нэмрээ оруулах боломжтой.
Улаанбаатар хотын байршлын мэдээллийг цахим хэлбэрт оруулна | ||
Үзсэн: 3998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.