
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том төрөөс – Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлээс дэмжин “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг НИТХ-аар батлуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг анхан шатны нэгж хороодод шилжүүлснээр “Төрийн үйлчилгээ” иргэнд ойртож, нийслэлийн иргэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй, олон шат дамжлагагүйгээр үйлчилгээ авах боломжтой болж байгааг онцлосон. Хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 12, Сүхбаатар дүүргийн 13, Баянзүрх дүүргийн 7, Хан-Уул дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн зургаан хороог шилэн кабельд холбосон. Үүний үр дүнд иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл, байнгын оршин суугаа газрын хаягийн бүртгэл, иргэний гэрлэлтийн бүртгэл, гэрлэлтийн баталгааны цуцлалт, гэрлэлтийн баталгааны сэргээлт, дахин олголт, иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагааг цахим хэлбэрээр олгож байна.
Тиймээс энэ жилдээ багтаан есөн дүүргийн үлдсэн 102 хороог шилэн кабельд холбож, улсын бүртгэлийн 20 гаруй үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тоног төхөөрөмж худалдан авч, суурилуулахад шаардлагатай 110 992 728 /нэг зуун арван сая есөн зуун ерэн хоёр мянга долоон зуун хорин найм/ төгрөгийг нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс гаргуулахаар боллоо.
Зарим хороог шилэн кабельд холбоно | ||
Үзсэн: 727 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.