Монголын сонгодог дартсын холбооноос зохион байгуулдаг “Дартс фестиваль” 2026 оны тавдугаар сарын 14-17-ны хооронд зохион байгуулагдана. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү фестивалийн нийт шагналын сан 97.3 сая төгрөг аж.
Фестивалийн хүрээнд Дэлхийн дарстын холбооны чансааны оноо олгох “Mongolia Open Darts”-ыг найм, “Ulaanbaatar Open Darts” тэмцээнийг дөрөв дэх удаагаа зохион байгуулна.
Хэдийгээр нээлттэй боловч зохион байгуулалтын онцлогоос шалтгаалан оролцогчдын тоонд хязгаар тогтоох юм байна. Тухайлбал, эрэгтэй ангилалд 256, эмэгтэй ангилалд 128 тамирчныг бүртгэнэ.
Мөн өсвөр, хосын болон багийн ангиллаар тэмцээнээ зохион байгуулна. Урьдчилсан байдлаар Англи, Герман, Франц зэрэг Европын орнуудаас тамирчид оролцох сонирхол илэрхийлсэн бөгөөд нийтдээ 15 орчим улсын тамирчид хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа аж.
| “Дартс фестиваль” энэ сарын 14-17-ны хооронд зохион байгуулагдана | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.