“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 152 хүний бүрэлдэхүүнтэй суурин тав, явуулын таван цэгээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Эмч, мэргэжилтнүүд зохион байгуулагч гэсэн таних тэмдэгтэй ажиллаж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Энэ жилийн марофоны оролцогч 30 орчим хувиар нэмэгдсэн тул тусламж үйлчилгээний багийг өргөжүүлсэн. Тодруулбал, өнгөрсөн жил 15 эмч ажилласан бол энэ жил 31 эмч, нийт 152 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Гүйгч, тамирчид гүйж байхад толгой эргэх, цээж өвдөх, амьсгал давчдах, орон зайн баримжаа алдах шинж тэмдэг илэрвэл заавал тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна” гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2025 онд марафонд оролцож буй 534 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Үүнээс шөрмөс татсан 382 буюу 65 хувь, зүрх судасны асуудал үүссэн 54 буюу 10 хувь, амьсгалын замын эрхтэнд бэрхшээл учирсан дөрвөн хүнд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд 12 оролцогчийг эмнэлэгт хүргэж ажиллаж байв.



| НЭМГ суурин тав, явуулын таван цэгээр эмнэлгийн тусламж үзүүлж байна | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.