“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ Хүй долоон худагт зургаадугаар сарын 1-ний 10:00-17:00 цагт болно.
Хүүхдүүдэд монгол ёс заншлаа таниулах, өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхийг зорьдог тус баярын үеэр уламжлал болсон хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн болохоос гадна морь унах эдлэх ёс, монгол ахуй соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, Хан-Уул дүүргийн Скаутын холбоо, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо, “Хуйрнан шуугигч” нэвтрүүлэг хамтран ажиллаж байна.
Үндэсний хүүхдийн баяраар цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой.
Арга хэмжээнд ирсэн хүүхэд бүр сугалаанд оролцож, хамтран ажилладаг иргэн, аж ахуйн нэгжүүдийн шагналын эзэн болох боломжтой юм.

| "Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр 7 дахь жилдээ болно | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.