
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар Соёл Урлагийн Их Сургуультай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг маргааш зохион байгуулах гэж байна.
Анкарагийн гудамжинд /СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар/ үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон нийслэлийн иргэд оролцдог тус өдөрлөгөөр СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барьж, үлээвэр найрал хөгжмийн хамтлагаар удирдуулсан ёслолын парад хийх юм.
Мөн энэ үеэр нийслэлийн шилдэг тохижилттой байгууллага аж ахуйн нэгж, “Дулаан байр-Тохижилт” орон сууцны шилдэг СӨХ-г шалгаруулдаг уламжлалтай. Өдөрлөг болохтой холбогдуулан СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ийн баруун урд уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 10-ны 13 цагаас 11-ний 18 цаг хүртэл замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаах юм. Энэ хугацаанд тус чиглэлд явдаг нийтийн тээврийн хэрэгслийг Нийслэлийн Тээврийн газраас зохицуулалт хийж, маршрутыг өөрчилжээ. Өөрчлөгдсөн маршрутыг зургаар танилцуулъя.
Маргааш Анкарагийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хаана | ||
Үзсэн: 777 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.