2026 оны зургаадугаар сарын 08-наас
2026 оны зургаадугаар сарын 17-ныг хүртэлх
арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
11, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Хур тунадас: 08-нд нутгийн зарим газраар, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 11, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
-
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 11, 13-нд бороо, 12-нд бага зэргийн аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 11, 13-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
| Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ | ||
| Үзсэн: 86 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.