Шууд Chart

2026 онд хийгдэх инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

2026-06-08 14:46:10

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр өнөөдөр Улаанбаатар хотын ус, дулаан, цахилгаан, мэдээлэл холбоо, авто зам, замын хөдөлгөөн, үерийн далангийн ашиглалт хариуцсан байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар 2026 онд хийгдэх төлөвлөгөөт засварын ажлуудын явцын мэдээлэлтэй танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж, чиглэл болголоо.

Тодруулбал, төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангаж, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлж, төлөвлөгөөт засварыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, нөхөн сэргээлтийг шуурхай гүйцэтгэх, засварын үед хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг анхаарууллаа.

Мөн засвар үйлчилгээний ажлыг 2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд бүрэн хийж дуусгахыг үүрэг болголоо.


2026 онд хийгдэх инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй