
Нэр дэвшигчид “Эрүүл Аюулгүй Улаанбаатар”-ыг бүрдүүлэхэд хэрхэн ажиллах талаар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд өдөр тутмын сонин, нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан иргэдэд танилцуулж 10 дугаар сарын 02-ны өдрөөс 07-ны өдрийг дуустал иргэдээс санал, үнэлгээ авлаа. Санал авах ажиллагааг шударга байлгах зорилгоор нэр дэвшигчдийн нэрийг А, Б гэсэн тэмдэгтээр тэмдэглэж, зөвхөн мөрийн хөтөлбөртэй танилцаж саналаа өгөх боломж олгосон юм. Мөн нэр дэвшигчдийн халз ярилцлага, мэтгэлцээнийг 10 дугаар сарын 05-ны өдөр 21 цагаас UBS телевиз дээр зохион байгуулсан бөгөөд Twitter, Facebook-ээр дамжуулан нэр дэвшигчдээс иргэд асуулт асууж, Нийслэлийн Иргэний зөвлөлийн гишүүд үнэлгээ өгсөн байна.
Шалгалтын нэгдсэн дүнг танилцуулвал:
- Нэр дэвшигч Дамбийнямын Цэрэндорж
Удирдах ур чадварын түвшингийн үнэлгээ-26
Ярилцлага
-Мөрийн хөтөлбөрт өгсөн олон нийтийн үнэлгээ-8.98
-Мөрийн хөтөлбөрийн танилцуулга-2.83
-Ярилцлагын үнэлгээ-3.87 Нийт оноо- 60.71
- Чойжанцангийн Болдбаатар
Ерөнхий шаардлагын үнэлгээ-28.43
Удирдах ур чадварын түвшингийн үнэлгээ-32.5
Ярилцлага
-Мөрийн хөтөлбөрт өгсөн олон нийтийн үнэлгээ-9.48
-Мөрийн хөтөлбөрийн танилцуулга-4.66
-Ярилцлагын үнэлгээ-6.75 Нийт оноо- 81.82
Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт иргэдээс санал авсан өдрүүдэд буюу 10 дугаар сарын 02-ноос 07-ны өдрүүдэд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсанд давхардсан тоогоор 193 721 хүн хандсан байна. Харин тус цахим хуудсанд сонгон шалгаруулалттай холбоотой нийтэлсэн 8 мэдээллийг нийт 21 852 хүн уншсан байна.
Хуулийн дагуу сонгон шалгаруулалтын комисс хуралдаж, дээрх нэгтгэсэн дүнгээр 81.82 оноогоор нэгт жагссан Ч.Болдбаатарын нэрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүллээ. Нэр дэвшүүлэх тухай Нийслэл дэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хамтарсан тогтоолыг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд өргөн барилаа. Тогтоолын дагуу нэр дэвшигчийг удирдах албан тушаалд томилох эсэхийг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ. Харин 60-аас дээш оноо авч, шаардлага хангасан нэр дэвшигч Д.Цэрэндоржийг удирдах албан тушаалтны нөөцөд бүртгүүлэхээр санал орууллаа.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад Ч.Болдбаатарын нэрийг өргөн барилаа | ||
Үзсэн: 1259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.