
Сангийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн уялдааг хангах нь” сэдэвт Санхүү, төрийн сангийн удирдах ажилтны 9 дүгээр зөвлөгөөнийг аравдугар сарын 09, 10, 11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Сангийн дэд сайд С.Пүрэв, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Ч.Тавинжил, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат болон нийслэл, дүүрэг, аймгууд, салбарын яамны санхүү, төрийн сангийн хэлтсийнхэн оролцлоо. Зөвлөгөөнөөр Орон нутгийн хөгжлийн сан, Нягтлан бодох бүртгэлийн эрх зүйн шинэчлэл, Санхүүгийн тайлан хүлээн авалт, Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад анхаарах асуудлууд зэрэг сэдвээр илтгэл тавьж, оролцогчид харилцан санал солилцсон юм.
Сангийн яамнаас жил бүр улсын хэмжээнд Санхүү, төрийн сангийн хэлтсүүдийн үйл ажиллагааг дүгнэж, шилдгүүдийг шалгаруулан, Сангийн яамны хүндэт өргөмжлөл олгодог байна. 2013 оны шилдэг Санхүү, төрийн сангийн хэлтсээр Э.Ганхүү даргатай “Нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтэс” шалгарчээ. Шагналыг зөвлөгөөний үеэр Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Ч.Тавинжил гардуулсан байна.
Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс шилдгээр шалгарлаа | ||
Үзсэн: 9056 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.