Шууд Chart

Үлээвэр найрал хөгжмийн уралдаан ням гарагт болно

2014-10-14 11:20:57

Нийслэлийн Засаг даргын “Уралдаан зохион байгуулах тухай” гаргасан захирамжийн дагуу Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүний  дунд үлээвэр найрал хөгжмийн уралдааныг зохион байгуулж байна. Уралдаан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байна.
 
Уралдааны шалгаруулалт аравдугаар сарын 19-ний өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 11 цагаас болно. Шилдэг хөгжмийн бүрэлдэхүүнд Нэгдүгээр байр-1 сая төгрөг, Хоёрдугаар байр-800.000 төгрөг, Гуравдугаар байр-600.000 төгрөг, Тусгай байр-400.000 төгрөгийн шагнал олгоно. Мөн шилдэг удирдаач, шилдэг гоцлол хөгжимчин шалгаруулж тус бүр 300.000 төгрөгөөр шагнах юм. Уралдаанд шалгарсан анги, байгууллагын  үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн нийслэлийн 375 жилийн ойн өдрөөр “Их эзэн Чингис хаан”-ы талбайд болох Парад шоунд оролцоно.

Үлээвэр найрал хөгжмийн уралдаан ням гарагт болно  
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй