Шууд Chart

Цэрэг татлагын бэлтгэл ажил бүрэн хангагджээ

2014-10-15 12:53:48

Нийслэлийн хэмжээнд 2014 оны II  дугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн цэрэг татлагын товчоо хуралдлаа. Хуралдаанд дүүргүүдийн цэрэг татлагын товчоодын ажиллах хуваарь, бэлтгэл ажил, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, эрүүлжүүлэлт, цаашид авах арга хэмжээний тухай танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд зарлан хуудсыг 2014 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар цэргийн насны залуучуудын 93.1 хувьд нь тараасан байна. Цэрэг татлагын байруудыг камержуулан, иргэдэд цэрэг татлагын мэдээлэл болон явцын талаар LED дэлгэц ашиглан  хүргэх бэлтгэл ажлыг хангаж, дүүргүүдийн цэрэг татлагын товчоо эрүүл мэндийн үзлэг явуулах ажлын байрны бүдүүвч зураг гаргаж, эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэн ажиллаж байна Мөн цэрэг татлагатай холбогдолтой 84 өргөдөл хүлээн авч шийдвэрлэжээ. Энэ оны 2-р ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан гэдгийг Нийслэлийн Цэрэг татлагын товчооноос томилогдсон ажлын хэсэг илтгэлээ.

Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун "Цэрэг татлагын ажлыг өндөр хэмжээнд зохион байгуулж, хоол хүнсийг сайтар хангах, Хуулийн дагуу цэрэг татлагыг цаг хугацаанд нь зохион байгуулах, Батлан хамгаалахын сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан иргэний цэргийн жинхэнэ албанд элсэх иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, 2014 онд техникийн үзлэгт орж, дүүргийн цагдаагийн хэсгээс зөвшөөрөл авсан автомашинаар цэргүүдийг тээвэрлэх, Нийслэлийн Замын Цагдаагийн газартай хамтран 1 дүгээр эгнээгээр зорчуулах, 2014 оны 10 дугаар сарын 19-ны 13 цагт гэрээт цэргийг томилогдсон газар хүргэх, Цэрэг татлагатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, Цэрэг татлагын байрны тохижилт, дулаан, камержуулалтыг бүрэн шийдэх талаар цэрэг татлагын ажлыг зохион байгуулах комиссын гишүүдэд үүрэг чиглэл өглөө.

Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.


Цэрэг татлагын бэлтгэл ажил бүрэн хангагджээ  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй