Шууд Chart

МИАТ-ийн удирдлагууд давж заалдах гомдлоо гаргажээ

2013-08-02 13:02:55

МИАТ-ийн экс удирдлагууд болох Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хоролсүрэн тэргүүтэй шүүгдэгчид, мөн өмгөөлөгчид Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдлоо гаргажээ. “Дайны эрсдэлийн сан” гэгч нэрээр их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх хэргээр тэдэнд анхан шатны шүүхээс 10-13 жилийн хорих ял оноосон юм.

Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах, ялаа хөнгөрүүлэхээр дараагийн шатны шүүхэд гомдлоо хүргүүлсэн байна. Ингэснээр тэдний гомдлыг 30 хоногт багтаан шийдэх ёстой ч шүүгчдийн ихэнх нь амарсан байдалтай байгаа аж.

Нийслэлийн прокурорын газраас МИАТ-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн  гэх үндэслэлээр буруутгасан билээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

МИАТ-ийн удирдлагууд давж заалдах гомдлоо гаргажээ  
Үзсэн: 1798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.88.xxx [124.158.88.xxx] 2013-08-12 19:02
харж л байя
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-08-04 21:50
үхэж байгаа юм шиг улсын өмч идчихээд ял авах болхоор юундаа гоншигноод байгаа лалрууд вэ идсэн шигээ хариуцлаг хүлээх чадвартай байгаач пизда нараа

Бидэнтэй нэгдээрэй