Шууд Chart

Баянхошууны 4.6 км замыг өнөөдөр бүрэн нээнэ

2014-10-20 10:00:58

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2014 оны тавдугаар сарын 9-нөөс эхэлсэн Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэл “Хувьсгалчдын гудамж”-ны 4.6 км авто замын ажил бүрэн дуусч өнөөдөр 11:40 цагаас албан ёсоор нээгдэнэ.  Тус замын барилгын ажлыг "Экспрессзам" ХХК гүйцэтгэсэн бөгөөд далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж, ресайклдаж, цементээр бэхжүүлсэн суурь, замын доогуур ус зайлуулах таван төмөр бетон хоолой цутгаж угсрах ажлууд болон гэрэлтүүлэг, явган хүний замын ажлыг бүрэн хийжээ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.


Баянхошууны 4.6 км замыг өнөөдөр бүрэн нээнэ  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй