Шууд Chart

Нийслэл авлигын эсрэг стратеги төлөвлөгөөтэй болно

2014-10-22 10:15:16

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авлигын эсрэг хөтөлбөр, стратеги төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай” А/881 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авлигын эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг томилж, даргаар нь нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана.

Тус ажлын хэсэгт “Авлигын эсрэг нийслэлийн 2015-2020 хөтөлбөр", "Стратеги төлөвлөгөө" төслийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болголоо. Тус хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах 3 сая  төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Өмгөөлөл, хуулийн зөвлөх үйлчилгээ, хууль сурталчлах зардлаас гаргахыг Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа. Харин захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа.


Нийслэл авлигын эсрэг стратеги төлөвлөгөөтэй болно  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй