Шууд Chart

"Audi" хурдны рекорд тогтоосноо мэдэгдлээ

2014-10-22 14:49:18

Автомат жолоодлоготой автомашины хурдны рекордыг шинэчлэн тогтоосон гэж "Audi" мэдэгдлээ. Германы автомашин үйлдвэрлэгчийн мэдээлснээр RS7 хэмээх загвар нь Франкфуртын өмнөд хэсэгт орших тойруулга дээр жолоочгүйгээр 240 км цаг хурдалсан бөгөөд уралдааны тойргийг ердөө хоёр минут гаруй хугацаанд тойрсон байна. Мөн харьцуулах зорилгоор жолооч тус автомашиныг унаж тойрсон ч таван секундээр хоцорчээ. "Audi"-ийн судалгааны багийн гишүүн доктор Хорст Глазер шинэ технологийн ашиг тусыг олон нийт хүртэх цаг ирнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ ирээдүйд авто замын ослын тоог бууруулах боломжтой гэж хэлсэн байна.
 
"Audi"-ийн инженерүүд туршилт хийхээсээ өмнө RS7 автомашинд камер, лазер сканнер, GPS байршлын мэдээлэл, радио дамжуулагч, радар мэдрэгч зэргийг суулгасан аж. Германы өөр нэг автомашин үйлдвэрлэгч "Mercedes" саяхан "S-class"-ийн компьютер удирдлагатай загварыг танилцуулсан юм. Мөн "Daimler", "Volvo", "Toyota", "Tesla", "BMW" зэрэг автомашин үйлдвэрлэгчдээс гадна "Google", "Panasonic", "Autolive" зэрэг технологийн компаниуд ч автомат жолоодлоготой автомашины технологийг хөгжүүлэхээр туршилт судалгаа хийж байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

"Audi" хурдны рекорд тогтоосноо мэдэгдлээ  
Үзсэн: 2640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй