Шууд Chart

Ургах наран хорооллын бохирын шугамын асуудлыг шийдвэрлэлээ

2014-10-23 09:08:09

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай” А/877 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар-Налайхын бохир ус цуглуулах гол шугамын ашиглалтад орох хугацаа хойшилсноос үүдэн бий болсон Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын оршин суугчдын 2010 оны наймдугаар сараас 2013 оны есдүгээр сар хүртэлх хугацааны бохир усны тээвэрлэлтийн зардлын өр болох  433 669 050 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Ургах наран хорооллын бохир усны шугамыг 2014 оны арваннэгдүгээр сарын 01–ний дотор Улаанбаатар-Налайхын бохир ус цуглуулах гол шугаманд холбох ажлыг гүйцэтгүүлж, дуусгахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо. .Ургах наран хорооллын бохир усны тээвэрлэлтийн зардлын өрийг бохир ус тээвэрлэгч компанид гүйцэтгэл, үр дүнг тооцож олгож, энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж, мэргэжлийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгалаа.

Ургах наран хорооллын бохирын шугамын асуудлыг шийдвэрлэлээ  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй