
Италийн Ерөнхий сайд асан Силвио Берлусконийг татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр дөрвөн жил хорих ял оноожээ. Түүнийг бизнес, улс төрийн үйл ажиллагаатай нь холбоотой олон зүйл ангиар буруутгаад байгаа юм байна. Мөн түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харьцаанд уруу татсан гэж хүртэл буруутгагдаж байсан билээ.
Түүний хэргийг 10 гаран жил шалгасны эцэст дөрвөн жилийн хорих ял оноосонд тэрээр дургүйцээд зогсохгүй эгдүүцэснээ телевизээр дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр Итали улсын төлөө 20 жил зүтгэсэн хүнд ингэж хандах ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Силвио Берлусконий шоронд хоригдож магадгүй | ||
Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.