Шууд Chart

Хүүхдийн төрсний гэрчилгээг хэрхэн авах вэ?

2014-11-14 09:40:17

Хүүхдийг төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгүүлнэ.

Шинээр төрсөн хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын харьяа сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний  бүртгэлийн ажилтан бүртгэнэ.

Хүүхдийн төрсний гэрчилгээг авахад доорх бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Эцэг эхийн иргэний үнэмлэх
  • Хүүхдийн нэр
  • Хүүхдийн төрсөн тухай эмнэлгийн магадлагаа буюу эсхүл иргэний эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт. /онгоц, галт тэрэг, гэртээ төрсөн/
  • Эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ /гэрлэлтээ бүртгүүлээгүй бол гэрлэлтийн гэрчилгээ шаардахгүй/
  • Гэрлэлтээ батлуулаагүй тохиолдолд хүүхдээ эцгээр нь овоглож бүртгүүлэхээр бол

-       Эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл

-       Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа

-       Эцэг, эхийн иргэний үнэмлэх зэрэг материалаа хавсаргана.

-       /өргөдөлд хүүхдийн эцэг болохоо хүлээн зөвшөөрч байгаа иргэний овог, нэр, оршин суугаа хаяг, хүүхдийн эхтэй хэдийнээс эхэлж гэр бүлийн харьцаатай байгаа, хүүхдийн овог нэр, оршин суугаа хаяг, хүүхдийн эхтэй хэдийнээс эхэлж гэр бүлийн харьцаатай байгаа, хүүхдийн овог нэр, хүйс, төрсөн он, сар, өдөр зэргийг дэлгэрэнгүй бичиж, үүнийг нь эх зөвшөөрч хамтарч гаргасан өргөдөл байна. Эцэг, эхийн хэн нэгний байхгүйд эцэг тогтоолтын бүртгэлийг хийж болохгүй/


Хүүхдийн төрсний гэрчилгээг хэрхэн авах вэ?  
Үзсэн: 18705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-11-17 22:14
материалаа бүрдүүлээд хаана аваачиж өгөх бэ? Хороо хорин дээрээ юу?
Зочин [127.0.0.xxx] 2023-05-14 18:46
хэрэгтэй мэдээлэл байлаа баярлалаа
Henri [103.10.23.xxx] 2018-06-13 16:33
Баярлалаа, харин хууль тогтоолын үнэдэслэлийг бичсэн нь дээр.
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-11-14 11:02
төрсний гэрчилгээний овог өөрчлөхөд ямар бичиг баримт хэрэгтэй вэ

Бидэнтэй нэгдээрэй