Шууд Chart

Б.Обама ОХУ-д болох “Их хорь”-ийн уулзалтад оролцоно

2013-08-07 12:08:55

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ирэх есдүгээр сард болох  “Их хорь”-ийн уулзалтад оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Олон улсын ажиглагчдын дүгнэж байснаар  ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох  тус дээд хэмжээний уулзалтад Б.Обама оролцохгүй байж магадгүй гэсэн таамаглал  ийнхүү няцаагдлаа. АНУ-ын тагнуулын албаны ажилтан асан Э.Сноуденд ОХУ нэг жилийн түр орогнох зөвшөөрөл олгосноос үүдэн хоёр гүрний харилцаанд сэв сууж болзошгүй байдал үүсээд байсан билээ.
 
Тэгвэл  Б.Обама энэ асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлж, “Хэдийгээр ОХУ АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Э.Сноуденд түр хугацааны орогнол олгосон ч энэ нь уулзалтад оролцоход нөлөөлөхгүй”  хэмээсэн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Б.Обама ОХУ-д болох “Их хорь”-ийн уулзалтад оролцоно  
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй