Шууд Chart

Хөөмэйн уралдаан болно

2013-08-07 12:25:24

Маргааш буюу энэ сарын 8-нд хөөмэйн уралдаан зохион байгуулахаар боллоо. Уралдааны зорилго нь ЮНЕСКО-д соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн хөөмэйн урлагийг дэмжих, Монголын ард түмэнд Япон дууг түгээн дэлгэрүүлэх юм байна.
 
Уралдаанд Монголын хөөмэйн холбооны гүйцэтгэх захирал Б.Хосбаяр, “Түмэн эх чуулга”- ын Д.Даваасүрэн тэргүүтэй 30 гаруй хөөмэйч бүртгүүлжээ. Тэд японы хөгжмийн зохиолч Эндо Минорүгийн “Хойд нутгийн хавар” болон өөрийн хүссэн нэг дуугаа исгэрээний техникээр хөөмэйлэн өрсөлдөнө.
 
Тус уралдааныг  Японы Элчин сайдын яам, “Эндо Минорү” сан, “Цэндийн Батчулуун” сан, Улсын филармони хамтран зохион байгуулж байгаа ажээ.
 
“Эндо Минорү сан” нь өнгөрсөн жилийн “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохиогдох Япон дууны уралдаан”-ыг зохион байгуулсан бөгөөд ийнхүү хоёр дахь жилдээ соёлын арга хэмжээг үргэлжлүүлэн Монголд зохион байгуулж байгаа нь энэ юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хөөмэйн уралдаан болно  
Үзсэн: 1141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй