
Монголын Хөрөнгийн биржид өчигдир нийт 44 хэлцэл хийгдэж, үүнээс 13 компанийн 21909 ширхэг хувьцаа найман сая 19 мянга 123.70 төгрөгөөр худалдагдсан байна. Эдгээр компаниудаас “Хэрэглээ импекс”, “Бишрэлт индастриал” зэрэг компанийн хувьцааны ханш өссөн бол “Тавантолгой”, “Монголын цахилгаан холбоо” зэрэг компанийн үнэт цаасны ханш буурчээ.
Мөн өчигдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекс 14136.36 нэгжид хүрч, өмнөх өдрөөс 137.16 нэгжээр буурсан үзүүлэлтэй гарчээ. Харин зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 387 тэрбум 292 сая 945 мянга 776 төгрөг болсон байна.
“Тавантолгой”-н хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй гарчээ | ||
Үзсэн: 1295 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.