Шууд Chart

Тариаланчид түрээсгүй талбайд ногоогоо борлуулна

2013-08-07 16:22:51

Шинэ ургацын ногооны түрүүч нь эхнээсээ худалдаанд гарч эхэлсэнтэй холбогдуулан  ҮХААЯ-наас тариаланч, ногоочдод зориулан  түрээсгүй лангуу гарган өгөхөөр болжээ.

 Энэ ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт нийт  217 лангууг  түрээсийн төлбөргүйгээр ногоочдод түр хугацаагаар олгох бөгөөд өнөөдрийн байдлаар 110 лангуу бэлэн болоод байгаа аж.
 
Тус шинэ ургацын ногооны худалдааг  Скай их дэлгүүр, Урт цагааны урд талбай гэсэн хоёр байршилд худалдаалахаар  төлөвлөсөн байна.  Тариаланчдын хувьд энэхүү лангууны түрээсгүй худалдаанд бүртгүүлэхийн тулд оршин суугаа Засаг даргын тамгын газарт хандаж ногооныхоо гарал үүслийг тодорхойлуулан,  түрээсгүй лангуунд хүнсний ногоогоо борлуулах эрхээ авах боломжтой юм байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Тариаланчид түрээсгүй талбайд ногоогоо борлуулна   
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй