Шууд Chart

ОХУ нүүрсээ төмөр замаар тээвэрлэж эхэллээ

2013-08-08 09:32:15

Оросын уул уурхайн магнат “Мечел” компани Хятад руу төмөр замаар нүүрс тээвэрлэж эхэлжээ.

Тус улсын Махалино боомтоос Хятадын Хуньчунь руу зөөгдөх тээврийн ажил одоогийн байдлаар эхний зөөвөрлөлтөө амжилттай гүйцэтгээд байгаа аж. Энэхүү шинэ тээврлэлтийн чиглэлийн нээлтийн ажиллагаанд хоёр улсын төмөр замын удирдлагууд болон “Far East Railroad” компанийнхан оролцсон байна.
 
Эдийн засагчдын тооцоолж буйгаар Махалино-Хуньчунийн хоорондох төмөр замаар жилд 8 сая тонн ачаа бараа тээвэрлэх боломжтой бөгөөд 4.5 сая тонн нь экспорт, үлдсэнийг нь импорт эзлэх төлөвтэй байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

ОХУ нүүрсээ төмөр замаар тээвэрлэж эхэллээ  
Үзсэн: 1298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй