
Энэ зуны турш дуулиан тарьсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зураг авалт дуусчээ.
Тус уран сайхны кино нь УДЭТ-тай гэрээгээ сунгаагүй гэх шалтгааны улмаас хөөгдсөн нэр зүүсээр байгаа залуу жүжигчин А.Ганчимэг болон СТА У.Уранчимэг, Д.Ганцэцэг нарын хамтран байгуулсан “G.U.G” нэгдлийн анхны уран бүтээл юм.
Олон түмний хайртай жүжигчин бүсгүйчүүдийн нэр хүндийг ихээхэн унагасан эл кино чухам ямархан түвшний уран бүтээл болохыг үзэгчдийн сэтгэгдэл батлаад өгөх биз ээ.
Тун удахгүй нээлтээ хийнэ хэмээн цуураад байгаа бүтээлийнхээ талаар жүжигчин Д.Ганцэцэг өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүн хийсэн зүйлээ эргэж харах үнэхээр сайхан байх юм. Хийж эхэлж байсан үе минь нүдний өмнүүр киноны кадр шиг л жирэлзэнэ урсана. Яг л жилийн өмнө гурвуулаа ярьж суугаад кино хийе гэж шийдээд, санаагаа олж “Галт тэрэгний шунгинан өнгөрөх дүрс” хэмээн эхний өгүүлбэрээ биччихээд мөн ч их хөөрч билээ” хэмээн бичжээ.
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино удахгүй нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 3422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.