
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Наранбулаг-Хан" ХХК-ийн шинэчилж байгаа Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын ажлын хүрээнд Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх 900 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилтын ажил хийж байна.
Энэ долоо хоногт усархаг бороо орсноос шалтгаалан зам барилгын ажил хоёр хоногоор хойшилсон хэдий ч ирэх даваа гаригт буюу 8 сарын 12-нд замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна. Урьдчилсан төлөвлөгөө ёсоор Цагаан байр хүртэлх замыг 8 сарын 12-нд, Дэнжийн мянгын уулзвар хүртэлх хэсгийг 19-нд нээх байсан.
Ийнхүү хучилтын ажлын графикт хугацааг шахаж, техник төхөөрөмж, хүн хүчээ нэмснээр 12-ны өглөө зорчих хэсгээ нээж амжвал уг ажлын төлөвлөгөөт хугацаа 7 хоногоор урагшлах юм.
Баянбүрдийн тойргоос хойших замд хучилт хийж байна | ||
Үзсэн: 1135 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.