Шууд Chart

Ирэх долоо хоногт хоёр уулзварын замыг хаана

2013-08-08 10:43:43

“Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар “Дархан Минж”-ийн буюу ХӨСҮТ-ийн баруун урд, Бөхийн өргөөний, Тасганы овооны, Х хорооллын, 25 дугаар эмийн сангийн, I хорооллын арын, III, IV хорооллын эцсийн, Ажилчны гудамжны гэсэн найман уулзварыг шинэчлэх ажил үргэлжилж байгаагаас ирэх долоо хоногт хоёр уулзварт зам хаах юм.

Тодруулбал, “Дархан Минж”-ийн уулзварыг энэ сарын 11-14-нийг хүртэл хааж, замын хучилтын ажил хийнэ. Мөн энэ сарын 11-12-нд шилжих шөнө Ажилчны гудамжны уулзварыг хаахаар боллоо.
 
Тиймээс тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогчид зам хаах хугацаанд дээрх уулзварууд буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул зах хоорондын чиглэл, “Дархан Минж” дэлгүүрийн өмнөх замаар ХӨСҮТ чиглэл, Гурвалжингийн гүүр болон Эрчим хүчний гудамж, “Хөсөг трейд”-ийн чиглэлд зорчих боломжгүйг анхаарах хэрэгтэй.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ирэх долоо хоногт хоёр уулзварын замыг хаана  
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй