Шууд Chart

НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд Шинжлэх Ухааны Академийн Дээд шагнал олгов

2014-11-28 10:24:07

Нийслэлийн 375 жилийн ой, Монголын Шинжлэх ухааны ажилтны баярыг тохиолдуулан ШУА-ийн Дээд шагнал "Хубилай хаан" алтан медалийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга, ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүн Ё.Гэрэлчулуунд олгосон байна. Тус хүндтэй шагналыг ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин гардуулжээ. “Хубилай хаан” шагнал нь Шинжлэх ухааны Академийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын судлаач, эрдэмтэн болон төрийн зүтгэлтэн нарт олгодог журамтай юм байна гэж Шинжлэх Ухааны Академиас мэдээллээ. 


НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд Шинжлэх Ухааны Академийн Дээд шагнал олгов  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй