
Хятадын Шанхай хотын шүүхийн дөрвөн ажилтан биеэ үнэлэгчидтэй нэр холбогдсоноосоо болж Коммунист намынхаа гишүүнчлэлээс хасагдсан талаар “Ассошейтэд Пресс” агентлаг мэдээллээ.
Шанхай хотын нэгэн зочид буудалд шүүхийн дөрвөн ажилтан барилгын компанийн менежертэй ресторанд үдийн зоог барьчихаад зочид буудал руу орж байгаа нь тус буудлын камерт бичигдсэн байна. Улмаар бичлэг нь хотын сүлжээгээр цацагджээ. Одоогийн байдлаар эдгээр ажилчдыг энэ хэрэгтэй нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.
Шүүгчид биеэ үнэлэгчидтэй нэр холбогдов | ||
Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.