Шууд Chart

Дэлхийг тойрон сэлэхээр болжээ

2013-08-09 14:45:01

Хүйтэн усанд сайн дураараа сэлэгчид Ази, Америк тивийн хооронд сэлж дэлхий дахиныг гайхшруулахаар шийджээ. Үүнд 17 орны 62 тамирчин оролцох ба “Иртыш” нэртэй аврах хөлгөөр Оросын Чукотка хойгоос гараагаа эхлэхээр болсон байна. Энэ нь Оросын тэнгисийн жуулчин Семен Дежневын 365 жилийн өмнө Берингийн хоолойг нээсэн ойд зориулагдаж байгаа ажээ.
 
Анхны тив хоорондын сэлэлтээ “Нарыг угтах нь” хэмээн нэрлэсэн бөгөөд Евразийн дорно зах Дежневын хошуунаас Хойд Америкийн хунтайж Уэльсийн хошуу хүртэл 86 км-ийг туулахаар болжээ. Тамирчид ямар ч тусгай хувцас, хэрэгсэлгүй 40 цагийн туршид завиар явж, хүйтэн усанд 20 минут сэлж бухиагаа бие биедээ дамжуулах юм байна.
Мөн тамирчин бүр хийлдэг  тусгай хөвүүртэй бөгөөд тэр нь тамирчны үзэгдэх орчин  болон аюулгүй байдлыг нь хангах боломжийг олгож байгаа ажээ.Харин тамирчин түүнд онц шаардлагагүйгээр гар хүрэхийг хориглосон байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Дэлхийг тойрон сэлэхээр болжээ  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй